Бидний тухай

Компанийн танилцуулга

“Талын таван өндөр трейд” мах эхлэн боловсруулах үйлдвэр нь 2015 онд үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө 90 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол орны уламжлалт мал аж ахуйн давуу тал, байгалийн цэвэр бүтээгдэхүүнд тулгуурлан, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулж, дотоодын хэрэгцээ болон гадаад зах зээлд нийлүүлэх зорилго бүхий орчин үеийн технологид суурилсан үйлдвэрлэл юм.

“Талын таван өндөр трейд” ХХК-ийн мах эхлэн боловсруулах үйлдвэрийн газар нь анх 5374 м² хэмжээтэй талбай дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэмэлт хөрөнгө оруулалт болон өргөтгөлийн ажлуудын үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 8,664 м² талбайг хамрах хэмжээнд хүрч өргөжөөд байна. Энэхүү өргөтгөл нь үйлдвэрийн хүчин чадал болон дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, олон улсын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болсон.

Нийт талбайн 3665.1 м²-д үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн барилга, байгууламжууд баригдсан бөгөөд энэ нь түүхий эд хүлээн авах хэсгээс эхлэн нядалгааны шугам, ангилалт, хөргөлт, сав баглаа боодол, агуулах, лаборатори зэрэг бүх цогц системийг агуулсан бүтэцтэй юм.

Үйлдвэр нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх бодлого баримталдаг. Энэ хүрээнд нийт 275 м² бүхий орон сууцны зориулалттай байрыг худалдан авч, ажилчдаа тав тухтай, ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна. Энэхүү бодлого нь хүний нөөцийн тогтвортой байдал, ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжид эергээр нөлөөлж, үйлдвэрийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

0

Нийт эзэмшлийн талбай (m2)

0

Үйлдвэрийн барилга байгууламж (m2)

0

Ажилчдын орон сууц (m2)

0

Газрын нийт талбайн  ашиглаж буй хувь хэмжээ

Хүний нөөцийн үнэ цэнэ

Манай компани үйл ажиллагаагаа 2015 онд анх захирал болон  10 ажилтантайгаар эхлүүлсэн бөгөөд 2019 оноос хойш мах эхлэн боловсруулах үйлдвэрийн чиглэлд өргөжин тэлснээр өнөөдөр 70-90 хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагаа өргөжиж, ажлын байрны тоо тасралтгүй нэмэгдсэн нь ажиллах хүчний хэмжээг 18%-иар өсгөсөн томоохон үзүүлэлт болж байна. 

Энэ нь зөвхөн үйлдвэрийн өргөтгөл, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл төдийгүй, хүний нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлж, чадварлаг боловсон хүчнийг тогтмол бэлтгэн ажиллуулсны үр дүн юм.

Удирдагын бүрэлдэхүүн

Манай үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагын баг чиглүүлэн зохион байгуулдаг. Үүнд:

  • Гүйцэтгэх захирал–1
  • Менежер–5
  • Малын эмч–3
  • Нягтлан бодогч–2
  • Нарийн бичиг–2
  • Нярав–4
  • Үйлдвэрийн даамал–5

Удирдах ажилтнууд нь үйлдвэрлэлийн төлөвлөлт, санхүүгийн сахилга бат, чанарын хяналт, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг бүхий л үйл ажиллагааг оновчтой удирдан чиглүүлж байна.

Үйлдвэрийн ажилчид

Манай үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч нь туршлагатай, ур чадвартай ажилчид бөгөөд үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг нарийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Хөргүүрийн мэргэжилтэн–3
  • Мал нядлагч–18
  • Дайвар бүтээгдэхүүн боловсруулагч–8
  • Мах ангилан бэлтгэгч–9
  • Тогооч–2
  • Үйлчлэгч-3
  • Хамгаалагч–6
  • Гэрээт болон туслах ажилтан–20 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

Манай хамт олон нь зөвхөн тооны хувьд өсөж өргөжөөд зогсохгүй, чанарын хувьд тасралтгүй хөгжиж байна. Удирдлагаас эхлээд энгийн ажилтан бүр үйлдвэрлэлийн бүхий л шатанд хариуцлагатайгаар оролцож, “Чанартай бүтээгдэхүүн – Эрүүл хүнс” уриаг өдөр тутмынхаа хөдөлмөрөөр бодит ажил болгон хэрэгжүүлдэг.

Компанийн хувьд ажилчдынхаа ур чадварын хөгжилд анхаарч, тогтмол сургалт, дадлага хийлгэж, ажлын байрны таатай орчин, нийгмийн баталгааг ханган ажиллаж байгаа нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангаж байна.

Нийгмийн хариуцлага ба орон нутгийн хөгжил

     “Талын таван өндөр трейд” ХХК-ийн мах эхлэн боловсруулах үйлдвэр нь зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг эрхэмлэх бус, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх олон талт зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний нэг чухал чиглэл бол орон нутгийн малчидтай тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Бид тогтвортой үнийн бодлогыг баримтлан, малчдаас түүхий эдийг шууд худалдан авч, тэдний орлогыг тогтвортой байлгах, санхүүгийн эрсдэл багатай орчныг бүрдүүлэхийг зорьдог.

        Мөн үйлдвэр байгуулагдсанаар орон нутагт ажлын байрны тоо нэмэгдэж, шууд болон шууд бусаар 100-150 хүнийг тогтвортой ажлын байраар хангах боломжтой болж байна. Энэ нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал хүчин зүйл юм.

     Бид зөвхөн түүхий эд худалдан авахаас гадна, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр малчидтай хамтран ажиллахыг зорьдог. Эрүүл, ашиг шим өндөртэй малын үржлийг дэмжих замаар мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангахыг чухалчилж байна.

     Түүнчлэн малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор малын эрүүл мэнд, түүхий эдийн зөв бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр сургалт, мэдээлэл тогтмол зохион байгуулна. Ингэснээр махны чанар, эрүүл ахуйн баталгааг хангах үндэс суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

    Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн явцад бий болдог хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг байгаль орчинд ээлтэй байдлаар дахин ашиглах бодлого баримталж байна. Арьс шир, яс, өөх тос, цус зэрэг дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж арьс ширний үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүний бусад салбарт нийлүүлэх боломжтой бөгөөд энэ нь хог хаягдлыг бууруулж, нөөцийг илүү үр ашигтай ашиглах нөхцөл болдог.

Байгаль орчны менежмент

    Манай үйлдвэр нь үйл ажиллагаагаа явуулахдаа байгаль орчинд аль болох бага нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зарчимд тулгуурлан ажилладаг. Тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор байгаль орчинд ээлтэй, ухаалаг менежментийн бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

  Малын дайвар бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулах боломжийг бүрдүүлж, хог хаягдлыг багасгах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд анхаарч байна.

  Үйлдвэрийн дотоод хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлснээр хог хаягдлын менежментийг системтэйгээр хэрэгжүүлж байна.

    Цаашид нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчийг шат дараатайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь үйлдвэрийг урт хугацаанд байгальд ээлтэй, хариуцлагатай байгууллага байлгах стратегийн бодлогын нэг хэсэг юм.

Зах зээл ба экспорт

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа нь манай салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж, олон улсын худалдан авагчдын итгэл нэмэгдсэний илрэл юм. “Талын таван өндөр трейд” ХХК-ийн мах эхлэн боловсруулах үйлдвэр нь энэхүү боломжийг ашиглан дотоодын болон олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх стратеги төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Дотоодын зах зээлд, Улаанбаатар хот болон томоохон аймгийн төвүүдэд байнгын нийлүүлэлт хийх, борлуулалтын цэгүүдийг хөгжүүлэх, хэрэглэгчдэд чанартай, баталгаатай махыг тогтмол хүргэх

Экспортын зах зээлд, манай үйлдвэр дараах гол чиглэлүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна:

  • БНХАУ – Монголын хамгийн том экспортын түнш бөгөөд байнгын, тогтвортой нийлүүлэлтийг эрэлхийлдэг томоохон зах зээл
  • ОХУ, Казахстан болон Төв Азийн орнууд – Газар зүйн байршлын хувьд ойр, соёлын болон хэрэглээний хэв маяг төстэй зах зээлүүд
  • Арабын орнууд – Халал махны зах зээлд нэвтрэх зорилгоор Halal стандарт нэвтрүүлсэн бөгөөд исламын улс орнуудад чанартай мах нийлүүлэх боломжийг бий болгож байна.
  • Зүүн Азийн зах зээл (Япон, БНСУ, Тайвань) – Хүнсний аюулгүй байдал, чанарын өндөр шаардлага тавьдаг ч өндөр үнэ цэнийг санал болгодог стратегийн зах зээлүүд

Цаашид эдгээр чиглэлд бүтээгдэхүүний нэр төрөл, савлагаа, стандартыг улам боловсронгуй болгож, экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын махыг дэлхийд таниулсан брэнд болгон хөгжүүлэх алсын хараатай ажиллаж байна.

ТАЛЫН ТАВАН ӨНДӨР ТРЕЙД - ХАМТРАГЧИД

Тал нутгийн байгалийн цэвэр эко, таанын амттай махыг дэлхийн стандартын дагуу боловсруулна

Холбоо барих

Талын таван өндөр трейд © 2025 он

Бидний тухай

Компанийн танилцуулга

“Талын таван өндөр трейд” мах эхлэн боловсруулах үйлдвэр нь 2015 онд үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө 90 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол орны уламжлалт мал аж ахуйн давуу тал, байгалийн цэвэр бүтээгдэхүүнд тулгуурлан, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулж, дотоодын хэрэгцээ болон гадаад зах зээлд нийлүүлэх зорилго бүхий орчин үеийн технологид суурилсан үйлдвэрлэл юм.

“Талын таван өндөр трейд” ХХК-ийн мах эхлэн боловсруулах үйлдвэрийн газар нь анх 5374 м² хэмжээтэй талбай дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэмэлт хөрөнгө оруулалт болон өргөтгөлийн ажлуудын үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 8,664 м² талбайг хамрах хэмжээнд хүрч өргөжөөд байна. Энэхүү өргөтгөл нь үйлдвэрийн хүчин чадал болон дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, олон улсын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болсон.

Нийт талбайн 3665.1 м²-д үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн барилга, байгууламжууд баригдсан бөгөөд энэ нь түүхий эд хүлээн авах хэсгээс эхлэн нядалгааны шугам, ангилалт, хөргөлт, сав баглаа боодол, агуулах, лаборатори зэрэг бүх цогц системийг агуулсан бүтэцтэй юм.

Үйлдвэр нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх бодлого баримталдаг. Энэ хүрээнд нийт 275 м² бүхий орон сууцны зориулалттай байрыг худалдан авч, ажилчдаа тав тухтай, ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна. Энэхүү бодлого нь хүний нөөцийн тогтвортой байдал, ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжид эергээр нөлөөлж, үйлдвэрийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

0

Нийт эзэмшлийн талбай (m2)

0

Үйлдвэрийн барилга байгууламж (m2)

0

Ажилчдын орон сууц (m2)

0

Газрын нийт талбайн  ашиглаж буй хувь хэмжээ

Хүний нөөцийн үнэ цэнэ

Манай компани үйл ажиллагаагаа 2015 онд анх захирал болон  10 ажилтантайгаар эхлүүлсэн бөгөөд 2019 оноос хойш мах эхлэн боловсруулах үйлдвэрийн чиглэлд өргөжин тэлснээр өнөөдөр 70-90 хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагаа өргөжиж, ажлын байрны тоо тасралтгүй нэмэгдсэн нь ажиллах хүчний хэмжээг 18%-иар өсгөсөн томоохон үзүүлэлт болж байна. 

Энэ нь зөвхөн үйлдвэрийн өргөтгөл, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл төдийгүй, хүний нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлж, чадварлаг боловсон хүчнийг тогтмол бэлтгэн ажиллуулсны үр дүн юм.

Удирдагын бүрэлдэхүүн

Манай үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагын баг чиглүүлэн зохион байгуулдаг. Үүнд:

  • Гүйцэтгэх захирал–1
  • Менежер–5
  • Малын эмч–3
  • Нягтлан бодогч–2
  • Нарийн бичиг–2
  • Нярав–4
  • Үйлдвэрийн даамал–5

Удирдах ажилтнууд нь үйлдвэрлэлийн төлөвлөлт, санхүүгийн сахилга бат, чанарын хяналт, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг бүхий л үйл ажиллагааг оновчтой удирдан чиглүүлж байна.

Үйлдвэрийн ажилчид

Манай үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч нь туршлагатай, ур чадвартай ажилчид бөгөөд үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг нарийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Хөргүүрийн мэргэжилтэн–3
  • Мал нядлагч–18
  • Дайвар бүтээгдэхүүн боловсруулагч–8
  • Мах ангилан бэлтгэгч–9
  • Тогооч–2
  • Үйлчлэгч-3
  • Хамгаалагч–6
  • Гэрээт болон туслах ажилтан–20 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

Манай хамт олон нь зөвхөн тооны хувьд өсч өргөжөөд зогсохгүй, чанарын хувьд тасралтгүй хөгжиж байна. Удирдлагаас эхлээд энгийн ажилтан бүр үйлдвэрлэлийн бүхий л шатанд хариуцлагатайгаар оролцож, “Чанартай бүтээгдэхүүн – Эрүүл хүнс” уриаг өдөр тутмынхаа хөдөлмөрөөр бодит ажил болгон хэрэгжүүлдэг.