Олон улсын HACCP, ISO зэрэг хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулж дотоодын болон гадаадын зах зээлд эрэлттэй мах, махан бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлэх

Монгол Улсыг дэлхийн махны экспортоор тэргүүлэгч орнуудын нэг болгоход хувь нэмэр оруулж, олон улсын стандартад нийцсэн мах болон махан бүтээгдэхүүний хамгийн нэр хүндтэй үйлдвэрлэгч болох.

Малчид, нийлүүлэгчид, ажилтнууд, хэрэглэгчидтэй шударга, урт хугацааны харилцаа тогтоох, Монгол малын махны үнэ цэнийг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх.
Бод мал нядлах хүчин чадал
(нэг өдөрт)
Бог мал нядлах хүчин чадал
(нэг өдөрт)
Хөргүүрийн багтаамж
(тонн)
Хөлдөөгчийн багтаамж
(тонн)
Мах сэврээх хүчин чадал (тонн)
“Талын таван өндөр трейд” мах эхлэн боловсруулах үйлдвэр нь 2015 онд үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө 90 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол орны уламжлалт мал аж ахуйн давуу тал, байгалийн цэвэр бүтээгдэхүүнд тулгуурлан, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулж, дотоодын хэрэгцээ болон гадаад зах зээлд нийлүүлэх зорилго бүхий орчин үеийн технологид суурилсан үйлдвэрлэл юм.
“Талын таван өндөр трейд” ХХК-ийн мах эхлэн боловсруулах үйлдвэрийн газар нь анх 5374 м² хэмжээтэй талбай дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэмэлт хөрөнгө оруулалт болон өргөтгөлийн ажлуудын үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 8,664 м² талбайг хамрах хэмжээнд хүрч өргөжөөд байна. Энэхүү өргөтгөл нь үйлдвэрийн хүчин чадал болон дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, олон улсын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болсон.
Нийт талбайн 3665.1 м²-д үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн барилга, байгууламжууд баригдсан бөгөөд энэ нь түүхий эд хүлээн авах хэсгээс эхлэн нядалгааны шугам, ангилалт, хөргөлт, сав баглаа боодол, агуулах, лаборатори зэрэг бүх цогц системийг агуулсан бүтэцтэй юм.
Үйлдвэр нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх бодлого баримталдаг. Энэ хүрээнд нийт 275 м² бүхий орон сууцны зориулалттай байрыг худалдан авч, ажилчдаа тав тухтай, ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна. Энэхүү бодлого нь хүний нөөцийн тогтвортой байдал, ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжид эергээр нөлөөлж, үйлдвэрийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

Тал нутгийн байгалийн цэвэр эко, таанын амттай махыг дэлхийн стандартын дагуу боловсруулна